Хүний амьдралын өдөр тутмын хэрэглээ болсон интернетэд суурилсан чат аппликейшнүүд технологийн зах зээлд эргэлт буцалтгүй байр сууриа нэгэнт олсон билээ. Олон тооны аппликейшн хөгжүүлэгчдийн бүтээл болон гарч буй эдгээр аппликейшнүүд нь хэрэглэхэд амар байдал, өнгө дизайн, сонирхолтой тэмдэгтүүд зэргээрээ бие биеэсээ ялгаран өрсөлдөж байна.
Тэгвэл та эдгээрийн алинд нь бүртгэлтэй вэ?
WhatsApp аппликейшний хувьд нийт тэрбум гаруй идэвхитэй хэрэглэгчидтэйгээрээ Фэйсбүүк мессенжер аппликейшнийг ардаа орхижээ. Харин жагсаалын хоёрдугаарт Фэйсбүүк мессенжер 0,9 тэрбум хэрэглэгчдийн тоогоороо орсныг дээрх зургаас харж болно.
Фэйсбүүк корпорацийн хувьд өөртэй нь эн зэрэгцэхүйц амжилтад хүрч болзошгүй компаниудыг эртнээс худалдан авдаг зуршилтай. Урьд нь “Инстаграм” сүлжээг худалдан авч байсан бол энэхүү жагсаалтыг тэргүүлсэн WhatsApp ч мөн адил Фэйбүүкийн “өргөж” авсан шинэхэн компаниудын нэг нь юм. Тэгэхээр, дэлхий нийтийн интернет харилцааг Фэйсбүүк л дангаараа үүрч яваа гэхэд хилсдэхгүй болжээ.
Г.СҮМБЭЭ