Lady Antebellum хамтлагийн "Just A Kiss" нэртэй дуу тус хамтлагийн дуучин Хиллари Скот, бөмбөрчин залуу Крис Тайрелл нарын хайр дурлалын үрийг тарьжээ. Хосууд 2010 оны эхээр Тим МакГрогийн уламжлалт кантри хөгжмийн фестиваль дээр танилцаж, энэ долдугаар сарын 4-ний өдөр сүй тавьсан байна. 24 настай сүйт залуу Тайрелл Теннесий нуурын эрэгт наран шингэх үед бүсгүйгээсээ сүй тавихыг гуйсан нь тун романтик гэнэтийн сюрприз болжээ.
Өдгөө 25 настай дуучин бүсгүй Скот чин хайртайгаа учирсандуу маш сэтгэл хангалуун байгаагаа Биллбоардад өгсөн ярилцлагандаа дурьдаж, гол нь хамтлагийнх нь дуу тэдний амьдралыг холбож өгсөнд туйлын баяртай байгаа гэнэ.
Б.Энх