Шанхайн нисэх буудалд халдлага үйлджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Шанхайн нисэх буудалд халдлага үйлджээ

Шанхайн олон улсын нисэх буудалд ням гаригт /2016.06.12/ нэгэн эрэгтэй тэсрэх бөмбөг дэлбэлснээс дөрвөн хүн гэмтэж бэртжээ. Хятадын албаныхны мэдээлснээр тэсрэх бодис дүүргэсэн лонхыг “Pudong” нисэх буудлын хоёрдугаар терминал руу шидэж дэлбэлсэн байна. Дараа нь халдлага үйлдэгч эрэгтэй хутгаар өөрийнхөө зүсэж гэмтээсэн аж.

Өмнө нь тэргэнцэртэй эрэгтэй хувийн өс хонзонгийн сэдлээр 2013 онд Бээжин хотын нисэх буудалд тэсрэх бөмбөг дэлбэлж байсан аж. Халдлага үйлдсэн эрэгтэй зургаан жил шоронд хорих ял сонссон байна.

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж