Британийн ЕХ-ноос гарах хүсэл мөд биелэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Британийн ЕХ-ноос гарах хүсэл мөд биелэхгүй

Европын холбооны гишүүнээс Их Британи татгалзсан нөхцөлд ЕХ-ноос гарах үйл ажиллагаа нь долоон жил үргэлжилнэ хэмээн Европын зөвлөлийн дарга Дональд Туск мэдэгджээ.

Тэрээр Германы хэвлэлд өгсөн ярилцлагадаа, Их Британи эцсийн шийдвэрээ гаргахад бараг хоёр жил зарцуулагдах байх гэж Туск хэлэв. Цаашид ЕХ-ны үлдсэн 27 орон ба Европарламент эцсийн шийдвэрийг нь баталтал тав орчим жил шаардлагатай гэж тэр үзэж байна. Үүний өмнө, хэрэв Их Британи ЕХ-ноос гарвал холбоо нь задарна гэдгийг Шведийн ГХЯ мэдэгдсэн юм.

Их Британи Европын холбоонд үлдэх эсэх талаар бүх нийтийн санал асуулга зургадугаар сарын 23-нд Британид явагдана.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж