Цагдаагийн ажилчид цэнгэлдэхийн хэсэг тус бүрийг гараар шалгаж мөн тэсрэх бодис нуусан хэсгийг үнэрч ноход ашиглан хэрхэн олох сургуулилтыг хийжээ.
Лондонгийн олимпын үндэсний аюулгүй байдлыг хангах Нийслэлийн цагдаагийн зөвлөх, туслах коммиссар Крис Аллисон Осама Бин Ладэний үхэл, алан хядах Ал Кайда бүлгийнхнийг Олимпын наадмыг онилоход хүргэсэн байхыг үгүйсгэхгүй гэдгийг энэ үеэр дурдсан байна. “Ямар нэг мөрдлөгийн зүйлсийг онцлохгүй. Гэхдээ бид Олимпын наадмын үеэр алан хядах үйл ажиллагаа гаргуулахгүй байхыг зорин ажиллана. Дэлхийн даяар болсон алан хядах үйл ажиллагаануудыг судлан хариу үйлдэл хийх боломжит зүйлсийг бэлтгэж байна. Тэгсэн үед тэдний ажил амжилт олохгүй” гэж Аллисон хэлжээ. Британы засгийн газар хязгаарлагдмал төсвийг цагдаа нарт зарцуулж байна гэж шүүмжлүүлж байгаа ч засгийн газраас 600 сая фунтыг Олимпын наадмын аюулгүй байдалд зарцуулна. Уг төсвийг хасахгүй гэдгийг хэллээ.
Аллисон аюулгүй байдал төсвөөс хамаарч сул байхгүй гэдгийг ч онцоллоо. Нисэх онгоцны буудал болон цэнгэлдэхүүдэд металл илрүүлэгч болон рентгэн туяаны аппараатаар тоноглогдсог байх аж. Олимпын наадмын үеэр аюулгүй байдлыг хангах ажил, 1972 оны Мюнхэний Олимпод Израйлын 11 тамирчид болон дасгалжуулагч нар халдлагад өртөн амиа алдсанаас хойш чанд хатуу шаардлагатай болсон.