
Асар их хэмжээний галт уулын утаа тоосонцор Европын агаарын тээврийн хөдөлгөөнд сүүлийн дөрвөн өдрийн турш саад учруулж байгаа бөгөөд энэ нь түр хугацаагаар агаарын тээврийн компаниудын шатахууны хэрэгцээг бууруулах болно гэж худалдаачид үзэж байна. “Энэ бүх нөхцөл байдал эдийн засагт бүрэн хэмжээгээр яаж нөлөөлөх нь одоогоор тодорхой биш байна” гэж хөрөнгийн биржийн брокерууд ярьж байна. Хэрвээ “Goldman Sachs” компани шалгалтуудаар буруутай гэж гарвал торгууль төлөхийн тулд эзэмшдэг хувьцаанууд, тэр дундаа түүхий нефтийн урьдчилсан гэрээгээ зарж магадгүй. Энэ нь одоо байгаа зах зээл дээрх үнэ ханшинд нөлөөлөх болно гэж эдийн засагчид үзэж байна.
Т.Санаа