Орландогийн халдлага-Үзэн ядалтын үйлдэл үү?

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Орландогийн халдлага-Үзэн ядалтын үйлдэл үү?

“Исламын улс” (ИУ) гэх террорист бүлэглэл Флорида мужийн Орландо хотын гей-клубт гарсан аймшигт аллагын хариуцлагыг хүлээжээ. Хэт даврагчдын мэдээллийн сүлжээний мэгдэгдлээс ишлэн энэ тухай Reuters агентлаг мэдээлэв.

“Америкийн Флорида мужийн Орландо хотын шөнийн гей-клубт хийсэн зэвсэгт довтолгооноор зуу гаруй хүн амь үрэгдэж, шархадсан хэргийг “Исламын улс” бүлгийн дайчин гүйцэтгэсэн” гэсэн террористуудын мэдээллийг агентлаг иш татсан байна.

Омар Матин

Гей клубт халдсан Омар Матин довтолгооноос 20 минутын өмнө 911рүү утасдан ИУ-д үнэнч гэдгээ андгайлсан тухай CNN телевиз мэдээлэв. Мөн тэрээр гурван хүн амь үрэгдэж, 280 хүн шархадсан 2013 оны Бостоны марафон гүйлтийн үеэр ах дүү хоёр Царнаевын үйлдсэн террорын ажиллагааг сануулсан байжээ.

Мөн “Исламын улс” бүлгийн нөлөөнд байгаа хэдэн зуун хүний жагсаалтад тэр афган гаралтай америк залуу Матин байсан тухай албан тушаалтнууд мэдэгдсэн байна.

Матин хувийн хамгаалчийн ажилтай байсан ба Орландо хотод довтолгоон хийхээр прокатаас машин авч явсан байв. Үүний өмнө Twitter дэх ИУ бүлэгтэй холбоотой аккаунтад нэгэн гэрэл зураг тавигдсан нь Матиных гэж цагдаагийнхан гэж үзэв. Гэрэл зургийн дор “Флоридагийн клубт довтолсон хүн. Энэ довтолгооноор 50 гаруй хүн алагдаж, хэдэн арван хүн шархадсан” гэсэн тайлбар байлаа. Тэр үед ИУ мэдэгдлээ хийгээгүй байв. Матин зэвсэг эзэмших тусгай бэлтгэл сургуулиар дамжсан хүн гэж хүчнийхэн үзэж байгаа тухай конгрессмен Питер Кинг хэлэв. Одоо хууль хяналтынхан Матины бусад холбоо сүлбээг тодруулах ажиллагаа явуулж байна.

Ням гаригт шилжих шөнө Pulse гэдэг гей-баранд буудалцаан гарчээ. Тэнд 320 орчим хүн байсан байна. Винтов болон гар буугаар зэвсэглэсэн гэмт хэрэгтэн барьцааны хүмүүсийн хамт клубт бүгсэн байв. Хэргийн газар далаад цагдаа нар ирсэн бөгөөд хэдэн цагийн дараа сэжигтэнг устгажээ. Энэ халдлагын улмаас 50 хүн амиа алдаж, 53 хүн шархадсан байна.

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тусгай илгээлтдээ Флорида мужид болсон аллагыг үзэн ядалтын үйлдэл гэж нэрлэжээ. Зургадугаар сарын 16 хүртэл төрийн далбааг буулган гашуудах зарлигийг Барак Обама гаргасан байна.


Трамп Барак Обамаг огцрохыг  шаардав

Бүгд найрамдах намаас АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трамп Орландо хотод болсон аймшигт хэргийн дараа ерөнхийлөгч Барак Обамаг албан тушаалаасаа огцрохыг шаардав. Тэрээр энэ тухайгаа өөрийн албан ёсны сайтад нийтэлжээ.

“Өнөөдөр өөрийн илгээлтдээ ерөнхийлөгч Обама “радикал ислам” гэсэн үгийг хэлэхээс ичлээ. Зөвхөн энэ шалтгаанаараа тэр огцрох ёстой” гэж Трамп мэдэгдэв.

Мөн тэрбээр бичихдээ, Орландо хотод хийгдсэн террор зөвхөн эхлэл гэжээ.Трамп уг аллагын дараа улс орны удирдлагаа дэндүү сулхан байна гэж шүүмжлэв. Үүний зэрэгцээ мусальмануудыг АНУ-д орж ирэхэд нь хориг тавих ёстой гэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж