Лондон дэлхийн мегаполисуудыг тэргүүлэв

Хуучирсан мэдээ: 2016.06.13-нд нийтлэгдсэн

Лондон дэлхийн мегаполисуудыг тэргүүлэв

“Global Cities-2016” чансааг A.T. Kearney гэх консалтинг компани гаргажээ. Дэлхийн 125 мегаполис (голчлон саяас дээш хүн амтай том хотыг ингэж нэрлэдэг) багтсан уг чансааг Лондон тэргүүлжээ.

Global Cities гэх даяарчлалын индексийг жил бүр A.T. Kearney консалтингийн компани гаргадаг. Судлаачид 2008 оноос эхлэн дэлхийн тэргүүлэх том хотуудын мэдээллийг цуглуулж байгаа юм. Даяарчлалын трендийг бүтээгч хотууд нь хөрөнгө, хүмүүс, шинэ санааг татаж чаддаг хэмээн шинжээчид үзэж байна.

Ажил хэргийн идэвх, хүний капитал, мэдээллийн солилцоо, соёлын туршлага, улс төрийн амьдрал зэрэг таван ангиллын 27 үзүүлэлтээр уг чансааг гаргадаг аж.

Лондон хот өнгөрсөн онд эзэлсэн хоёрдугаар байрнаас нэгд шилжин Нью-Йорк хоттой байраа сольсон байна.

Энэ жил хоёрт орсон Нью-Йорк өмнөхийн адил ажил хэргийн идэвхээр тэргүүлж байгаа. Гэхдээ Лондоны давуу тал нь соёлын амьдрал болжээ. Мэдээллийн солилцооны ангилалд бол Парис нэгдүгээрт явна. Харин хамгийн том улс төрийн амьдрал Вашингтонд явагдаж байна.

Чансааны гуравт нь нийт үзүүлэлтээр Парис оржээ. Парис хот Лондоны хамт эхний аравт орсон Европын хот боллоо. Ер нь бол топ-10-т Америк, Азийн хотууд: Токио (4), Гонконг (5), Лос-Анжелес (6), Чикаго (7), Сингапур (8), Бээжин (9), Вашингтон (10) бичигдлээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж