Газар усны нэрийг түүх, үе үеийн нийгмийн байдлыг хөөн тогтоож, угсаатанзүй, газарзүй, шашин судлал, соёл судлал, хэл шинжлэлийн талаас зэрэгцүүлэн судалж тайлбарлууштай. Иймд хэн хүний мэдэх зарим газар усны нэрийн утгыг танд хүргэе.
Улаанбаатарын Чингэлтэй уул-Цэнгэлтэй уул, Аварага тосон-Аваргын гол Тосон нуур, Увс нуур-гашуун нуур, Ерөө гол-тохойрсонгол, Эгийн гол, Дэлгэр мөрний хоорондох Эрхэл нуур мөн тохойрсон нуур, Боштог-өнчин уул, Байтаг-баян уул, Алтай-улаан уул, Сутай-уст уул, Тайхар-чулуун уул, Хантай-хан уул, Хэнтий-уужим уул, Хөвсгөл-хөх уст нуур, Байгал-баян нуур, Тонхил-хөлдүү нуур гэсэн утгатай.
“Егөөтэй 99 тайлбар” номын “Улиас ургуулсан чонын улиа” өгүүллийн хэсгээс