Д.Оюунхоролыг нэр дэвшсэнд баяртай байна

Хуучирсан мэдээ: 2016.06.12-нд нийтлэгдсэн

 Д.Оюунхоролыг нэр дэвшсэнд баяртай байна

УИХ-ын сонгуулийн 49 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Д.Оюунхоролын сонгогчидтойгоо  хийсэн дараагийн уулзалт асуулт хариулт, санал сэтгэгдэл ихтэй үргэлжиллээ. Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүн, идэвхтэн сонгуультан, дэмжигчид нийлсэн 1000 орчим хүн заал дүүрэн цугларч намынхаа нэр дэвшигчийг халуун алга ташилтаар угтан авсан нь энэ дүүргийн иргэд, сонгогчдыг төлөөлөх   Д.Оюунхорол шиг хүн үнэхээр хэрэгтэй байсан нь илэрхий. Нэр дэвшигч Д.Оюунхорол “Баянзүрх дүүргийн МАН-ын гишүүд, дэмжигчид бол тус намын суурь үндсийг бүрдүүлдэг чухал баг хамт олон болохыг онцлоод, нэр дэвшигчийн сонгуулийн штабын үйл ажиллагаа жигдэрч, шударга өрсөлдөхөд бэлэн болсон” хэмээн зарлалаа.

Тус дүүргийн МАН-ын гишүүд, идэвхтэн, сонгогчид оршин суугчдын шилжилт хөдөлгөөн, ажилгүйдэл, ядуурал, өвчлөл ихтэй, иргэдийн амьдралд тулгамдсан, шийдвэрлэвэл зохилтой олон асуудал төрийн бодлогоос гадуур орхигдож байдаг энэ дүүрэгт нүдээ олсон хүнийг нам илгээсэнд сэтгэл хангалуун байгаа аж.

Нийслэл хотын хүн амын 23,8 хувь нь амьдардаг  Баянзүрх дүүрэгт  ерөнхий боловсролын сургуульгүй  хороо ч байгаа нь тус дүүрэгт нийгмийн асуудлууд ямар их хуримтлагдсаныг харуулна.

Нэр дэвшигч Д.Оюунхорол Баянзүрх дүүргийн иргэд сонгогчдын итгэлийг хүлээн сонгогдоод эдгээр олон бэрхшээлтэй асуудлыг анхаарч ажиллан, МАН-ын мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу шийдвэрлүүлэхийн төлөө өөрийн туршлага, мэдлэг, чадварт суурилан хичээн зүтгэхээ илэрхийллээ.

УИХ сонгуульд нэр дэвшигч Д.Оюунхоролын  сонгуулийн штабаас мэдээлэв

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж