“Тамхи таван нас хорооно” гэж ярьдаг. Тэгвэл сонирхолтой эдийн засаг булангийн энэ удаагийн дугаарт тамхины талаар тоон мэдээллийг хүргэж байна.
Дэлхий дээр хамгийн өндөр борлуулалттай бүтээгдэхүүн бол тамхи юм. 2010 онд тамхи үйлдвэрлэгч компаниуд 664 тэрбум ам.долларын орлого олжээ.
Хятад улсын иргэд жилд 2.2 их наяд ширхэг тамхи татдаг байна. Тэдний 400 тэрбум орчим нь стандартын шаардлага хангадаггүй. Өөрөөр хэлбэл 80 хувиар их никотин, 130 хувиар их нүүрсхүчлийн исэл агуулсан байдаг аж.
Дэлхий дээр тамхинаас үүдэлтэй өвчнөөр зургаан секундэд нэг хүн нас бардаг. АНУ-д бүх нас баралтын 20 хувийг тамхинаас үүдэлтэй өвчлөл эзэлдэг байна.
Дам тамхидалтын улмаас жилд 600 мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирдог.
Тамхинд 4000 гаруй химийн бодис агуулагддаг.
Тамхийг сорсноос хойш 10 секундэд никотин тархинд хүрдэг бөгөөд бүх биеэр тархаж, хөхний сүүнд хүртэл шингэдэг байна.
Тамхи нь хүний цусан дахь сахрын хэмжээг 20 хувиар нэмэгдүүлдэг.
Тамхинаас гарах гэж хичээсэн 40 хүн тутмын гурав нь л бүр мөсөн хаяж чаддаг.
Тамхичдын 80 хувь нь бага болон дунд орлоготой орны иргэд байдаг аж.
Ядуу буурай орны иргэд орлогынхоо 30 хувийг тамхинд зарцуулдаг байна.
Б.АНХТУЯА