"Улаанбаатар- Венийн вальс" Чингисийн талбайд өнгөрөгч баасан гаригт амжилттай болж өнгөрлөө.
Гурав дахь удаа болж буй уг арга хэмжээнд 300 гаруй уран бүтээлч оролцсон байна. Тус цэнгүүнд Австри улсаас удирдаач Matthias Fletzberger / Маттиас Флецбергер /, хийлч Lidia Baich/ Лида Баеч/, бүжигчин Martin Grund /Мартин Грүнд/ болон Монгол Улсаас удирдаач МУУГЗ Н.Туулайхүү, Р.Ганбат, Д.Нямдаш, Монгол Улсын Филармонийн симфони оркестр, Улаанбаатар хотын Бүжгийн спортын холбоо, нийслэлийн “Улаанбаатар” чуулгын уран бүтээлчид болон “UFO” хамтлаг зэрэг 300 гаруй уран бүтээлч оролцсон аж.
М.КЕЙТ