Филиппиний шинэ ерөнхийлөгч Родриго Дутертег хар тамхины гэмт бүлэглэлүүд овоо хараандаа авчээ. Филиппиний хар тамхины бүлэглэлүүд ерөнхийлөгч Родриго Дутертег хороосон хүнд нэг сая ам.долларын шан амласан байна. Родриго Дутерте хар тамхины бүлэглэлийн толгойлогчдыг устгах амлалт өгч, гэмт этгээдүүдийн эсрэг шууд гал нээх эрхийг цагдаа нарт олгохоо мэдэгдсэн юм. Тэрбээр албан үүргээ авснаас хойш зургаан сарын дотор Филиппиний шоронд хоригдож буй хар тамхины бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь цаазаар авахаа мэдэгджээ.
Шийтгэгч хочит Родриго Дутерте өнгөрсөн тавдугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан юм. Тэрбээр энэ зургаадугаар сарын 30-нд тангараг өргөх аж. Эх сурвалж: Korea Times
Б.АНХТУЯА