Амьд хөгжимчид 24-нд чуулна

Хуучирсан мэдээ: 2016.06.12-нд нийтлэгдсэн

Амьд хөгжимчид 24-нд чуулна

Амьд хөгжим сонирхогч залуусын чуулдаг “Playtime-2016” наадам энэ сарын 24-26-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно. Энэ жилийн хувьд тус наадамд олны танил, шилдэг, шинэ залуу 37 хамтлаг дуучин болон электрон хѳгжмийн шилдэг 20 ди-жэй зэрэг нийт 50 гаруй уран бүтээлч оролцох юм. Мөн наадмын үеэр “Replay” буюу хотын залуус хог хаягдлаа хэрхэн багасгаж, зөв зохистой ашиглаж, өөрсдийн бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх урлагийн хөтөлбөрийг хэрэгжүүлнэ. Тус яармаг нь “PlayArt”, “PlayKids”, “PlayMerchandise” зэрэг өртөөнөөс бүрдэх ажээ.   

Амралт чөлөөт цагаа цэвэр агаарт өнгөрүүлж, амьд хөгжмийг гурав хоногийн турш мэдрэх боломжтой бөгөөд уран бүтээлчид “Playtime”, “Шинэ Давалгаа”, “Нааглихац” гэсэн гурван тайзаар дамжуулан ѳѳрсдийн уран бүтээлээ хүргэх гэж байна.

М.КЕЙТ

 

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж