Орос, британийн фанатууд зодолджээ

Хуучирсан мэдээ: 2016.06.12-нд нийтлэгдсэн

Орос, британийн фанатууд зодолджээ

“Евро-2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний В хэсгийн Англи – ОХУ хоорондох тоглолтын үеэр үймээн дэгджээ. Францын Марсель хотноо болсон хөлбөмбөгийн тоглолтын дараа фанатуудын хооронд зодоон гарч, цагдаагийн хүчээр тараасан байна. Зодооны улмаас олон хүн гэмтэж бэртсэн талаар Франц дахь Их Британийн элчин сайдын яамнаас мэдээлжээ. Харин Францын цагдаагийн газраас мэдээлснээр Их Британийн нэг иргэн маш хүнд гэмтсэн гэнэ. Англи болон Оросын хөлбөмбөгийн багийн тоглолт 1-1 онооны харьцаагаар өндөрлөсөн аж.

Парис хотноо өнгөрсөн арваннэгдүгээр сард 130 хүнийг хөнөөсөн халдлага гарсны дараа “Евро-2016” хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр аюулгүй байдлыг чангатгах арга хэмжээ авсан билээ. Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж