Улаанбаатар хотод бороо орно

Хуучирсан мэдээ: 2016.06.12-нд нийтлэгдсэн

Улаанбаатар хотод бороо орно

Ус цаг уур орчны хүрээлэнгээс гаргасан мэдээгээр өнөөдөр Улаанбаатар хотод түр зуурын бороо орно. 19 градусын дулаантай байна.

Баруун аймгуудын нутгаар Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус өдөртөө 11-16 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус өдөртөө 23-28 радус дулаан, бусад нутгаар шөнөдөө 6-11 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар зургаадугаар сарын 9-нөөс сэрүүссэн Дархадын хотгор, Хөвсгөл, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2-7 градус өдөртөө 12-17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар сэрүүсч, нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 19-24 градус дулаан байна.  

Говийн аймгуудын нутгаар өнөөдөр ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Нутгийн хойд хэсгээр шөнөдөө 5-10 градус өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 20-25 градус дулаан байна. 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж