"MNBA CARES" САЙН ҮЙЛСИЙН АЯН ҮРГЭЛЖИЛСЭЭР…
МҮСБХ-ны "Бид нэг гэр бүл" төслийн хүрээнд хийгдсэн ээлжит сайн үйлсийн аян 21 аймгийн Үндэсний лигийн Бүх Оддын тоглолтыг зохион байгуулж түүнээс олсон орлогыг Сагсан бөмбөгийн спортын мастер Б. Батхишигийн эмчилгээний зардалд хандивлах байсан билээ.
21 аймгийн Үндэсний лигийн тэмцээний Бүх Оддын тоглолтыг амжилттай зохион байгуулж 3,370,000₮ төгрөгний орлого олсныг өнөөдөр Б. Батхишигт гардуулан өглөө.
Өнгөрөгч 12-р сард мөн МУ-ын шигшээ баг, Легионеруудын багуудын халз тоглолтыг зохион байгуулж олон хүний хамтын хүчээр 14 орчим сая төгрөгийг олж хандивласан билээ.
Б. Батхишигт Швейцарь улсад эмчлүүлэхээр ирэх долоо хоногт тус улсыг зорих болсон.
Энэхүү сайн үйлсийн аянг дэмжин нэг зүрх сэтгэлээр нэгдсэн тамирчид, шүүгчид, зохион байгуулагчид, Үндэсний лигт оролцсон тоглосон урлаг, спортын алдартнууд, билет худалдан авч сайн үйлсийн аяныг дэмжин үзсэн эрхэм сагсан бөмбөг сонирхогч, фанатууд та бүхэндээ гүн талархал илэрхийлж, сайхан сэтгэлийн тань буян таны амьдралд гэрэл гэгээ, амжилт дагуулан ирэхийн өлзийтэй ерөөлийг дэвшүүлье.
Сайн үйлсийн аянг дэмжин тоглолтын билетийг хэвлэж өгсөн С. Батбаяр, Ц. Цолмон захиралтай хэвлэлийн Богд Үйлс компаний хамт олондоо мөн талархал илэрхийлье.
Билет худалдан авч хандив оруулсан байдал:
- Баянхонгор-30ш билет-300,000₮
- Увс-5ш билет-50,000₮
- Сэлэнгэ 7ш билет-70,000₮
- Дорноговь-189ш-1,890,000₮
- Завхан-50ш-500,000₮
- Төв-5ш-50,000₮
- Эрдэнэт-12ш-120,000₮
- Хэнтий-14ш-140,000₮
- Дуучин Жавхлантөгс-50,000
- МУИС-20ш-200,000
Нийт 3,370,000₮
Б. Батхишигтээ эмчилгээгээ амжилттай хийлгэн хурдан эдгэхийг олон сагсан бөмбөг сонирхогчид, тамирчид, МҮСБХолбооны өмнөөс хүсэн ерөөе!!