
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдахаас өмнө УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн төсөл дээр зөвшилцөх ажлын хэсэг хуралдсан юм. Зарим эх сурвалжийн хэлснээр хоёр бүлгээс байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд зарим тохиролцоонд хүрч чаджээ. Тиймээс тохиролцоонд хүрсэн эл асуудлаа УИХ дахь Ардчилсан намын бүлэг гишүүдэд танилцуулах үед санал зөрсөн байх магадлал байна. УИХ дахь МАН-ын бүлэг мөн өнөөдөртөө багтаж хуралдахаар төлөвлөөд байна.
Г.Дарь