Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт нас барсан алдарт боксчин Мухаммед Алигийн оршуулгын ажиллагаа өчигдөр түүний төрсөн газар болох Кентакки мужийн Луисвиль нэртэй газар боллоо.
Түүнийг ийнхүү эцсийн замд нь үдэх ажилд Ерөнхийлөгч Барак Обама видео бичлэгээр дамжуулан хүндэтгэлтэй үгсийг дурсжээ. Зочдын дунд АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон зэрэг улс төрийн хүрээний зочдоос гадна Майк Тайсон, Уилл Смит зэрэг урлаг спортын одод ихээр байв.
Мухаммед Алийг хүндэтгэн хэдэн мянган иргэд гудамжаар дүүрэн байсны дээр KFC YUM! Center-т болсон ёслолд оролцох тасалбар худалдан авчээ. Түүний оршуулгаас нэг өдрийн өмнө буюу Пүрэв гаригт болсон хүндэтгэлийн цайллагын үеэр Туркийн Ерөнхийлөгч Р.Эрдоган оролцсон юм.
Г.Сүмбээ