Албадан хөдөлмөрийг 46 сая хүн хийж байна

Хуучирсан мэдээ: 2016.06.11-нд нийтлэгдсэн

Албадан хөдөлмөрийг 46 сая хүн хийж байна

Дэлхий дээр ойролцоогоор 46 сая хүн боолчлолын буюу албан хөдөлмөр эрхлэлтийг хийж байна хэмээн Walk Free Foundation байгууллагын илтгэлд өгүүлсэн байна.

Хүний эрхийн төлөө тэмцэгч Австралийн байгууллага боолчлолын индексийн өөрийн илтгэлийг гаргалаа. Үүнд “хүн заналхийлэлт болон хүчирхийлэл, улс төрийн нөхцөл байдал зэргийн улмаас мөлжлөгийн байдалд байгаа хүмүүсийн тухай” мэдээллийг тогтоодог юм. Энэ тохиолдолд хөдөө аж ахуй, загас агнуур, сексийн үйлчилгээний салбар, хүчээр гэрлүүлэлт зэргийг авч үзсэн байна.

"Засгийн газрууд нь хууль бусаар  ажлын хүчин бий болгох, хүнийг боолын хөдөлмөрт албадан оруулсан хууль бус нууц компаниудыг анхаарч, ийм ажил эрхэлж буй компаниуд, хувь хүнийг шийтгэх ёстой” гэж тус байгууллагын илтгэлд тэмдэглэсэн байна. Энэ судалгааны явцад 42 мянган ярилцлагыг 25 оронд авчээ. Орчин цагийн боолчуудын 60 хувь нь Азийн орнуудад амьдардаг гэсэн судалгаа гарчээ.

Энэтхэгт 18,3 сая боол тоологдсон бол хүн амын ихэнх хувь нь боолын нөхцөлд ажиллаж байгаа улс нь БНАСАУ болов. Хойд Солонгосын хүн амын 4,3 хувь нь боол гэсэн тооцоо байна.

Тус байгууллага тэмдэглэснээр, одоо гарсан 46 сая боол гэсэн тоо өмнөх судалгааны үеэс 28 хувиар өссөн үзүүлэлт болжээ. Харин Азийн олон оронд боолчлолтой тэмцэх хуулиуд батлагдан нааштай өөрчлөлт гарсныг дурдсан байна.

Орчин цагийн боолчуудын 58 хувь нь Энэтхэг, Хятад, Пакистан, Бангладеш, Узбекистан зэрэг таван оронд амьдардаг гэнэ. Хүн амаа албадан хөдөлмөрт шахдаг орнуудын тоонд Туркменистан, Тажикистан, Белорусь, Хятад, Хойд Солонгос, Орос, Свализенд, Вьетнам нэрлэгдэв. Орчин цагийн боолын тухай яриахад АНУ-ыг орхигдуулж болохгүйг энд тэмдэглэв. Гэмт хэрэгтнүүдийг албадан ажиллуулахыг АНУ-ын Үндсэн хуулийн 13-р засварт тайлбартайгаар оруулсан байдаг. Үүний дагуу бол АНУ-д шоронгийн хоригдлуудын хөдөлмөр нь хууль ёсных болж байна. Өнгөрсөн оны дунд үеийн мэдээгээр, АНУ-ын шоронгуудад 2,2 сая хоригдол байгаа гэнэ.

Гэхдээ, боолчлолтой тэмцдэг орнуудын жагсаалтын хоёрт АНУ бичигдсэн гэж Walk Free Foundation илтгэлдээ тэмдэглэв.

Энэхүү шинэ илтгэлийн үнэлгээний зэрэглэлүүд тооллого зэрэгт эргэлзээтэй  зүйл байгаа гэж хэлж болох юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж