Хэдийгээр тодорхой тогтсон тоо байдаггүй ч зарим хүүхдүүд өдөрт дунджаар 12-15 удаа, зарим нь 8-10 удаа шингэнээ гадагшлуулдаг. Төрөөд удаагүй байгаа нялхас ойр ойрхон бага багаар шээдэг бол, том болох тусмаа тоо нь цөөрч, шээх хэмжээ нь ихэсдэг.
Өдөрт шээх хэмжээ нь хүүхдийн шингэнээ хангалттай авч байгаа эсэхийг тодорхойлж чадах уу?
Хөхөөр хооллодог хүүхэд 24 цагт дунджаар 7-8 удаа шээж байвал хэвийнд тооцогдоно. Хэрвээ
хүүхэд тань үүнээс бага хэмжээгээр шээж байвал та мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.
Хүүхдээ хэдийд шээхийг урьдчилан мэдэх боломжтой юу?
Хүүхэд болгон өөр өөр цагийн хуваарьтай байдаг. Хөхөөр хооллосны дараа хүүхдүүд дунджаар 5 минутын дараа шээдэг учраас энэ үед хүүхдийнхээ живхийг солиход тохиромжтой юм.
ЭХ СУРВАЛЖ: WWW.INDIAPARENTING.COM