Хүүхдээ хэрхэн хөтөвчин (коршок) дээр суулгаж сургах вэ?

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Хүүхдээ хэрхэн хөтөвчин (коршок) дээр суулгаж сургах вэ?

Юуны түрүүнд хүүхэд тань хөтөвч хэрэглэхэд бэлэн болсон байна уу гэдгийг анхаараарай. Үүнд жишээ нь сайн алхаж чаддаг, өмдөө шувталж, татаж чаддаг, шээх зай багадаа нэг цаг байх зэргүүд нь бэлэн болсныг илэрхийлнэ. Ихэнхи хүүхдүүд 1 нас гарантай болохоороо бэлэн болдог учраас эрт сургах нь илүү их цаг зарцуулагддаг байна. 

  • Дэлгүүр хамт дагуулж яван өөрөөр нь хөтөвчий нь сонгуулаарай. 

Хамтдаа хөтөвчөө чимэглэж, нэрий нь бичин нааж болно.

  • Өдөр бүрийн 2-3 цагийг хөтөвчинд суулгаж сургахад зарцуулна.

Ингэхдээ 15 минут бүрт хүүхдээ суулган бие засуулна. Үүнийг 2 өдөр хийхэд л хангалттай. Харин 3 дахь өдөр нь өдрийн турш хөтөвчөө хэрэглэнэ. Гадуур явахдаа угаалгын өрөө ашиглах эсвэл машиндаа хөтөвчийг нь авч явж болно.

  • Хүүхдээ живхгүй, доогуур нь нүцгэн гүйлгээд үзээрэй.

Шээж эсвэл, хүндрэх үедээ хаа нэгтээ бие засах хэрэг гарна. Энэ үед хүүхдүүд хөтөвчтэй илүү ойр танилцах нь мэдээж.

  • Хөтөвчөө хэрэглэсний дараа шагнаж урамшуулаарай.

Жижиг наадаг зураг, дуртай чихэр зэргээр бэлэг барих эсвэл түүнийгээ магтаж, алга таших зэргээр хөгжилдөж болно. 

  • Эрэгтэй хүүхдүүдийн хувьд аавын үүрэг маш чухал.

Аавууд хүүдээ хирхэн 00 ашиглахыг биеэр үзүүлснээр хурдан сурах болно. Инээдтэй санагдаж болох ч үнэхээр үр дүнтэй арга юм шүү.

  • Унтахаас нь цагийн өмнө шингэн зүйл өгөхөөс татгалз.

Тиймээс оройн хоолны үеэр хангалттай цатгах хэрэгтэй гэсэн үг юм. Өдрийн цагаар хөтөвчөө ашиглаж сурсан ч, шөнийн цагаар хүүхдүүд хожуу сурдаг учраас та хүүхдээ хэт их шахах хэрэггүй.

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

ЭХ СУРВАЛЖ: WWW.PARENTING.COM

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж