УИХ-ын сонгуульд өрсөлдөх улс төрийн намууд өчигдрөөс хандивын данс нээснээ албан ёсоор мэдээлсэн бол өнөөдрөөс нэр дэвшигчид хандив нээснээ зарлаж, бадар барьж эхлэв.
Өмнө болж өнгөрсөн УИХ-ын сонгуулиудад нэр дэвшигч нь сонгогчдоо мөнгөөр зодож, тараадаг байсан бол өнөө жилээс нэр дэвшигчид сонгогчдоос хандив нэхэж байна. Сонгогчоос төдийгүй аж ахуйн нэгжээс хүртэл хандив нэхээд буй.
Эдийн засаг нь элгээрээ хэвтэж, аж ахуйн нэгжүүд нь хаалгаа барин иргэд нь хоногийн хоолоо арай ядан залгуулж байхад УИХ-д сонгуульд өрсөлдөх нэр дэвшигчид нь хэнээс, хаанаас хандив авсан гэж тайлан гаргах юм болдоо.
Хууль нарийсахаар арга нь нарийсдаг гэдэг шиг, Аудитад тайлан гаргахдаа ард түмэн, аж ахуйн нэгж нь нэг их баян байгаа юм шиг л санхүүгийн тайлан гаргаж өгч, олон түмний нүдийг бүлтийлгэх вий дээ.
Г.ОЮУ