Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Тухайлбал, Их Монголын гудамжны 2.3 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд өнөөдөр 23.00 цагаас эхэлж зургаадугаар сарын 12-ний 23.00 цаг хүртэл “Home plaza” худалдааны төвөөс Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн уулзвар хүртэл зам хаах болсон аж.
Иймээс өөр зам хааж зорчихыг Авто замын газраас анхааруулж байна.
Г.ХОРОЛ