Таны хүүхэд хөхний сүүндээ цадаж байна уу?

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Таны хүүхэд хөхний сүүндээ цадаж байна уу?

Хөхний сүүгээр дамжуулан хүүхэд хангалттай тэжээл авч чадаж байгаа эсэх нь ээжүүдийн дунд нийтлэг тохиолддог асуудлуудын нэг. Хүүхдээ хөхүүлж байх зуур бид хүүхэд хичнээн хэмжээний сүү залгилж байгааг тооцох боломжгүй байдаг. Ихэнхи хөхүүл ээжүүд маань хүүхдээ хангалттай хооллох хэмжээний сүүтэй байдаг ч зарим ээжүүдийн сүү хүүхдэд нь хангалттай хүрэлцэхгүй байх тохиолдол байдаг. Тиймээс таны хүүхэд хөхний сүүндээ цадаж байгаа эсэхийг хэрхэн мэдэх талаарх зөвлөгөөг хүргье.

ЖИН НЭМЭХ, ГАДААД ТӨРХ ӨӨРЧЛӨГДӨХ

Төрөөд 3-4 хонож буй хүүхдийн жин 7-10 хувиар буурах нь энгийн үзэгдэл. Харин 10-аас илүү хувийн жин алдаж байгаа тохиолдолд хөхний сүүний чанарыг сайжруулахад анхаарч эхлэх хэрэгтэй. Хүүхдийн биеийн жинг 5 хоног бүрт шалгаж байх нь зүйтэй, энэ үеэр хүүхэд жин нэмж эсвэл хасч байгааг анзаарч болно. Мөн ингэж ойр ойрхон шалгах үед хүүхдэд ямар нэгэн өөрчлөлт гарсан тохиолдолд эрт илрүүлж, эмчлэхэд тохиромжтой. Таны хүүхдийн жин хэвийн үед хэрхэн өөрчлөгдөхийг доорх хүснэгтээс хараарай.

Нас

Жин нэмэх (7 хоног тутам)

0-3 сар

110-200 grams

4-6 сар

110-140 grams

6-12 сар

60-110 grams

Хэрвээ таны хүүхэд хэвийн хэмжээгээр жин нэмж байгаа бол хүүхэд тань хөхний сүүндээ хангалттай цадаж байна гэсэн үг.

Шинэхэн ээжүүддээ хүүхэд төрснөөс хойш хүүхдийн эмчтэйгээ үргэлж зөвшилцөж, хүүхдийн жингийн талаар ярилцаж байхыг зөвлөж байна.

Мөн дараах зүйлиийг тогтмол анхаарч байх хэрэгтэй. Үүнд:

  • Таны хүүхэд асаргаа ихээр шаардаж байна уу?
  • Таны хүүхдийн шингэн болон өтгөн хэвийн гарч байна уу
  • Таны хүүхдийн нүдний өнгө хэвийн байна уу?
  • Таны хүүхдийн арьсны өнгө хэвийн байна уу? гэдгийг байнга шалгаж, эмчтэйгээ зөвшилцөх нь чухал

ЖИВХ

Хүүхэд хөхний сүүндээ хангалттай цадаж байгаа эсэхийг мэдэхийн тулд таны хүүхэд хэр их хэмжээний живх хэрэглэж байгааг тооцоолох хэрэгтэй. Өдрөөс өдөрт хүүхэд илүү ихээр өтгөн шингэнээ гадагшлуулдаг болох ёстой.

ХӨХӨӨР ХООЛЛОЛТ & ЖИВХНИЙ ХЭРЭГЛЭЭ

Хүүхдийн нас

Хөхүүлэх давтамж

Шингэн

Өтгөн

Өнгө

1 хоног

8-12

1

1-2

Хар ногоон

2 хоног

8-12

2

2-3

Хар ногоон

3 хоног

8-12

3

2-3

Бор ногоон

4 хоног

8-12

4

2-3

Бор шар

5 хоног

8-12

4+

4+

Шар

6 хоног

8-12

4+

4+

Цайвар шар

6 долоо хоног ба түүнээс дээш

8-12

4+

4+

Цайвар шар

*Живхэн дээрх өтгөн ойролцоогоор 2.5 см хэмжээтэй байх нь хэвийн.

Хүүхдийг өдөр шөнө харгалзалгүй тогтмол хөхөөр хооллох хэрэгтэй. Хөхний сүү амархан шингэдэг мөн хүүхдийн ходоодны хэмжээ бага байдаг учраас хүүхдийг ойр ойрхон тогтмол хооллож байх хэрэгтэй.

Доорх хүснэгтээс ХҮҮХДИЙН ХОДООДНЫ ХЭМЖЭЭ-г харна уу.

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

ЭХ СУРВАЛЖ: THE BREASTFEEDING ATLAS, BARBARA WILSON-CLAY, KAY HOOVER. AUSTIN, TEXAS: LACTNEWS PRESS, 2013

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж