Эрхэм та Голомт банкнаас хэрэгжүүлж буй Үндэсний хуримтлалын хөтөлбөрт нэгдэж амжсан уу? Хэрвээ та аль нэг салбар тооцооны төвөөр орж хуримтлалын дансаа нээлгэж завдахгүй байгаа бол дэлгүүр хэсэх зууртаа л өөрийн болоод гэр бүлийнхээ ирээдүйн сайн сайхны төлөө хуримтлалын дансаа нээлгэх боломжтой боллоо.
Учир нь Голомт банкны хамт олон 2016 оны 6 сарын 6-аас 2016 оны 6 сарын 12-ыг дуустал Улсын их дэлгүүрийн 2 дугаар давхарт Үндэсний хуримтлалын өдөрлөгийг амжилттай зохион байгуулж байна.
Та тус өдөрлөгт хүрэлцэн ирснээр Үндэсний хуримтлалд нэгдсэн 30,000 гаруй харилцагчдын нэг болохоос гадна цаг хугацаа орон зайг товчилж, хүссэн үедээ өөрийн санхүүгээ удирдах боломжтой Интернэт банкны эрхээ нээлгэж болно.
Мөн олон төрлийн хөнгөлөлт урамшуулалд хамрагдах, нэр хүнд амжилтын илэрхийлэл болох кредит картын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.
Хэрвээ та орон сууцны зээл хөөцөлдөхөөр зэхэж байгаа бол энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Голомт банкны чадварлаг хамт олон танд өгөхөөс гадна өдөр бүр сугалаат аян явагдаж азтан тодорч байгааг дуулгахад таатай байна.
Та Улсын их дэлгүүрийн 2-р давхарт 6 сарын 6-аас 2016 оны 6 сарын 12-ыг дуустал явагдах Үндэсний хуримтлалын өдөрлөгт амжиж зочлоорой.