Жирэмсэн үедээ хөгжим сонсохын ач тус

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Жирэмсэн үедээ хөгжим сонсохын ач тус

Жирэмсэн байх үедээ хөгжим сонсох нь урагт ямар эерэг нөлөө үзүүлдэг талаарх мэдээллийг хүргэе.

Дуу хөгжим бидний амьдралд эрч хүч, урам зориг, ухаарал хайрладаг. Дуу хөгжмөөс бид сайн сайхан, баяр баясгалан мөн гуниг харууслыг ч мэдэрч чаддаг. Тэгвэл дуу хөгжим эхийн хэвлийд бүрэлдэн тогтож буй ургийн өсөлт хөгжилд ч мөн сайнаар нөлөөлдөг байна.

1. УРГИЙН СОНСГОЛЫГ САЙЖРУУЛДАГ Жирэмсэн үедээ чихэвчээр хөгжим сонсох нь ургийн анхаарал төвлөрөлт болон сонсох чадварыг сайжруулдаг байна. Түүнчлэн ургийн хөгжил тодорхой хэмжээнд хүрсний дараа дуу чимээ хүлээн авч, хариу үйлдэл үзүүлэх чадвартай болдог байна. Хөгжим сонсох үед ураг маш их хөдөлгөөнд ордог ба энэ нь ургийг эрүүл бойжуулахад сайн нөлөөтэй байдаг.

2. ЗАН ТӨЛӨВСонсож буй хөгжим тань ургийн зан төлөвт тодорхой хэмжээгээр нөлөө үзүүлдэг байна. Уянгын зөөлөн хөгжим хүүхдийг аядуу тайван болгодог бол хэмнэлтэй цоглог хөгжим цовоо сэргэлэн нэгнийг бий болгоно. Мөн дуу, хөгжим сонсож буй жирэмсэн эхийн сэтгэл зүй жирийн үеийнхээс илүү амгалан тайван болдог байна.

3. ТӨРСНИЙ ДАРААХ НӨЛӨӨ Хүүхэд гэдсэнд байх үедээ сонссон хөгжим нь хүүхдийг төрсний дараа ч мөн танил сонсогдож, тайвшруулдаг байна. Тиймээс хүүхдийн тархины хөгжилд сайнаар нөлөөлөх аядуу намуун хөгжим сонсоорой гэж зөвлөе. Харин хүнд хэмнэлтэй, метал, рок урсгалийн хөгжмүүдээс татгалзаарай.

BABY.MINU.MN

FACEBOOK.COM/BABY.MINU.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж