1072 ширхэг хувьцааны 30 хувийг эхний ээлжинд авна

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

1072 ширхэг хувьцааны 30 хувийг эхний ээлжинд авна

Засгийн газрын зүгээс иргэдийн 1072 хувьцааны 30 хувийг худалдан авах ажлыг ирэх долоо хоногоос эхлүүлэхээр болсон. Үүнтэй холбогдуулан “Сайн хувьцаа” төслийг боловсруулан ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Н.Батбаяр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Засгийн газраас нэг ширхэг хувьцааны үнийг 933 төгрөгөөр үнэлсэн. Эхний ээлжинд 30 хувийг худалдан авч, дараагийн шатанд хувьцааны 70 хувийг худалдаж авах ажиллагааг хэрэгжүүлэх юм. Хамгийн гол нь санхүүгийн зах зээлийг босгох зорилготой хувьцааны 70 хувийг хөрөнгийн биржээр дамжуулах шууд худалдан авах ажлыг зохицуулах юм” хэмээн онцолсон юм.

Иргэдийн хувьд хувьцаагаа засгийн газарт зарсан хойноо үнэнд орсон үед нь анхны нэрлэсэн үнээр нь худалдан авах эрх нээлттэй байгааг тодотгосон юм.

Ирэх даваа гаригаас арилжааны банкууд иргэдийн хувьцаа худалдан авах хүсэлтийг хүлээж авч эхлэх бөгөөд Монгол банк, НХҮЕГ хамтран тулгалт явуулснаар долоо хоногийн дараа нэрийн дансанд нь байршуулахаар ажиллах аж.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж