Чехийн видео
тоглоом үйлдвэрлэгч, энэ салбартаа
томоохонд тооцогдох 2K Games өөрсдийн ээлжит нэгэн
гайхамшигт бүтээл болох Darkness цувралын
хоёрдугаар ангийг Digital Extremes-ээр хөгжүүлүүлэн The Darkness 2 хэмээх нэртэйгээр худалдаанд гаргах гэж
байна. Энэ оны аравдугаар сарын 4, 7-нд Хойд Америк болон Их Британид нээлтээ
хийх тус видео тоглоом нь PC,
Playstation 3, XBOX
360 платформууд дээр хийгдэж байгаа
аж. Нэг тоглогчийн горимоор тоглогдох first person shooter, first-person action, survival horror төрлийн энэхүү тоглоомын эхний анги 2007 онд видео тоглоомын ертөнцөд мэндэлж байсан юм.
Н.Наран