ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Калуга мужид “Диснейлэнд”-тэй ижил соёл амралтын хүрээлэн байгуулах төслийг дэмжжээ. Калуга мужийн захирагч Анатолий Артамонов ОХУ-ын ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ “Оросын гайхамшигийн ертөнц” нэртэй соёл амралтын хүрээлэн байгуулах төслийг танилцуулсан байна. Соёл амралтын хүрээлэнг Москва болон Калуга бүс нутгийн хил дээр 220 га талбайд байгуулах гэнэ. Орос “Диснейлэнд”-ийн Бүтээн байгуулалтад дөрвөн тэрбум ам.доллар зарцуулах урьдчилсан тооцоо гарсан байна. Соёл амралтын хүрээлэнд дэлхий хамгийн том усан парк байгуулж, ОХУ болон олон улсын талаар сурч, мэдэх зүйлсийг тусгаж өгөх хэрэгтэй гэдгийг ерөнхийлөгч Владимир Путин сануулжээ. ОХУ-д “Диснейлэнд” байгуулах төслийг анх 2012 онд 260 сая ам.долларын өртөгөөр байгуулахаар танилцуулж байсан аж.
Эх сурвалж: Moscow Times
Б.АНХТУЯА