УИХ-ын 2016 оны сонгуульд нэр дэвшигчид батламжаа СЕХ-ноос аваад байгаа. Тэд маргаашнаас албан ёсоор сурталчилгаагаа эхлүүлнэ. Сонгууль бол уралдаан. Уралдаанд оролцох “тамирчид” гараанаас гарахад хэдийнэ бэлэн болжээ.
НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРЭГ: ДӨРВӨН МАНДАТТАЙ. УИХ-ЫН 67, 68, 69, 70 ДУГААР ТОЙРОГ. Тус дүүргийн дөрвөн тойрогт нийтдээ 34 хүн өрсөлдөж байна. Тэдний гуравны нэг нь буюу арав гаруй нь эмэгтэйчүүд.
А.Ундраа юу, С.Одонтуяа юу?
Баянгол дүүргийн 1, 2, З, 4, 20 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 67 дугаар тойрогт нийтдээ 11 хүн нэр дэвшиж байна. Парламентад суудалтай хоёр том намуудаас хоёр эмэгтэй нэр дэвшигчийг халз тулгаж байгаа билээ.
Ардчилсан намаас УИХ-ын гишүүн С.Одонтуяаг хуучин тойрогт нь сойжээ. “Шонхор” фракцийнх. Түүнийг С.Эрдэнийн хүн гэж ярьдаг. Тиймээс ч өмнөх сонгуулиар “С.Эрдэнийн тойргоос” нэр дэвшиж, ялалт байгуулсан. Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад гар бие оролцсон. Уг чуулганы хуралдаанд оролцолгүй утсаа салгаад явж байсан хүн. Нөхөр нь МАН-ынх. Гэхдээ МАН-ынхан лааз өшиглөсөн дөрвөн жилд эхнэрийнхээ хүчээр Газрын тосны газар гэх баян байгууллагыг удирдсан.
МАН-аас А.Ундраа нэр дэвшиж байна. Физикч мэргэжилтэй, “Мон аме” гэх байгууллагын захирлаар ажилладаг. Улс төр болон төрийн албанд 2008 оноос эхлэн оржээ. ГХЯ-ны тусгай үүрэг гүйцэтгэгч байсныхаа дараа сайд Г.Занданшатарын зөвлөх хийж байсан. Монгол цөмийн хог хаягдал булшлах тухай дуулианд нэр холбогдож явсан нэгэн.
Гол өрсөлдөөн АН, МАН-ын нэр дэвшүүлсэн эмэгтэйчүүдийн дунд болно гэж мөрийцсөн ч алдахгүй.
67-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/ | |||
1 | Агваанлувсангийн УНДРАА | Монгол Ардын Нам | Сургалт, судалгаа, PR мониторингийн |
2 | Салдангийн | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн |
3 | Нэмэрийн БУЯНЖАРГАЛ | "Тусгаар тогтнол | Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгч |
4 | Батсүхийн | Иргэний Зориг Ногоон Нам | Мичид-Алтай ХХК-ийн хуулийн зөвлөх |
5 | Гэндэнжавын ЦОГТГЭРЭЛ | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
6 | Нямхүүгийн НАРАНГЭРЭЛ | Бүгд Найрамдах Нам | Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч |
7 | Болдын | Иргэний Хөдөлгөөний Нам | Монголын залуучуудын төлөөлөл |
8 | Буяагийн | Монгол Ардын | Монгол Ардын Хувьсгалт Намын |
9 | Амарсанаагийн ЭРДЭНЭБУЛАГ | Монгол Консерватив Нам | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
10 | Ойдовын | Бие даан нэр дэвшигч | Чөлөөт сэтгүүлч |
11 | Шагдаржавын | Бие даан нэр дэвшигч | Аз криэтив медиа ХХК-ийн гүйцэтгэх захирал |
МАН-ын харамч баян, АН-ын утсан хүүхэлдэй 2
Баянгол дүүргийн 5, 6, 7, 9, 21 дүгээр хороо буюу УИХ-ын сонгуулийн 68 дугаар тойрогт нийтдээ зургаан хүн нэр дэвшиж байна. Дүүргийн засаг дарга, компанийн захирал, эмнэлгийн менежер, мэргэжилтэн, төрийн бус байгууллагын тэргүүн гээд энэ тойргийн сонгогчид “сонголтгүй” байдал үүсээд байгааг шүүмжилж байгаа. МАН-аас Ж.Ганбаатар гэх “Оргил” худалдааны төвийн эзэн нэр дэвшиж байна. Бэлтэй, бэнчинтэй нэгэн. Тиймдээ ч өнгөрсөн хавраас эхлэн хэвлэл мэдээлэл болон телевизийн эфирийн цагийг эзлэх болсон. Түүнийг олон нийтийн сүлжээнд ямар сайндаа л “Унагалдайн мухлаг”-т орохоос бусдыг хийлээ гэж шүүмжлэх билээ. Түүнийг харамч нөхөр гэж намынхан нь дүгнэдэг юм билээ.
Ардчилсан намаас Баянголын Засаг дарга Д.Оросоог нэр дэвшүүлж байна. Д.Оросоог С.Эрдэнийг утсан хүүхэлдэй гэх нь бий. Дүүрэгтэй холбоотой бүх шийдвэр гаргахдаа С.Эрдэнээс асуудаг гэсэн ярианд нэг хэсэг өртсөн. Баянгол дүүргээр дүүрэн С.Эрдэнийн ах дүү, хамаатан садан, найз нөхөд ажилладаг. Түүнийг нь Д.Оросоо үг дуугүй ажилд авдаг гэсэн шүүмжлэлд өртөж байлаа.
Тус дүүрэгт хадгаламж зээлийн хоршоонд мөнгөө хадгалуулаад алдсан, дараа нь өлсч байгаад түүнийгээ нэмээд авчихсан гэсэн ярианд нэг хэсэг холбогдож, үсээ хүртэл хяргаж, тайрч явсан Х.Оюунцэцэг МАХН-аас өрсөлдөж байна. Тэрбээр ялалт байгуулах санал авна гэхэд хэцүү.
68-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/ | |||
1 | Жамбалын ГАНБААТАР | Монгол Ардын Нам | Сээкл ХХК-ийн захирал |
2 | Дэмбэрэлийн | Ардчилсан Нам | Баянгол дүүргийн Засаг дарга |
3 | Бадраагийн САНЖААЖАВ | "Тусгаар тогтнол | Люкс Таун ХХК-ийн захирал |
4 | Мандахын УРАНБАЙГАЛЬ | Бүгд Найрамдах Нам | Сайнт Мари эмнэлгийн менежер |
5 | Мөнхжаргалын | Иргэний Хөдөлгөөний Нам | Гадаад харилцааны яамны Дипломат |
6 | Халтарын | Монгол Ардын | Хохирогчдын эрх ашгийг хамгаалах |
Нарагийн фэнүүд нэмэгдсээр
Баянгол дүүргийн 8, 10, 12, 13, 14, 22 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 69 дүгээр тойрогт найман хүн өрсөлдөж байна. Тэдгээрээс хамгийн их сонирхол татаж байгаа фигур бол М.Нарантуяа буюу дуучин Нара. Түүний эсрэг АН, МАН-ын мөнгөтэй, эрх мэдэлтэй нөхдүүд өрсөлдөнө.
Нарагийн хувьд залуу дээр нь шинэ хүн гэдэг утгаар залуус дэмжих магадлал өндөр. Харин Ардчилсан намаас нэр дэвшиж байгаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ бол Баянголын “эзэн” гэхэд хилсдэхгүй. Эхнэр, хүү, хүргэн, охиноо бүгдийг нь дүүргийн ИТХ-д нэр дэвшүүлсэн, үүнийгээ манай хамаатнуудаас ердөө зургаан хүн дүүрэгт ажиллаж байгаа хэмээн тайлбарлаж байсан. Нийслэлийн нэг дүүрэг тэр чигтээ С.Эрдэнийн тойрог гэх “овогтой” болсон. Энэ эрхэм Монголын төрийн өнгөтэй өөдтэй, мөнгөтэй хөрөнгөтэй салбар болгонд сандайлж ирсэн. НДЕГ бол тэр чигтээ С.Эрдэнийн ах дүүгээр дүүрсэн. Хүүхдийн төлөө газар, Ашигт малтмалын газар гээд аль өөдтэй болгоныг нь хамж ирсэн. Нас барсан хүмүүсийн нэрээр их хэмжээний мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт нэр нь холбогдоод байгаа. С.Эрдэнийг Баянголын эзэн хэвээр үлдээх үү эсвэл гэдгийг баянголчууд өөрсдөө шийдэх биз.
Харин МАН-аас нэр дэвшигч Л.Амгалан тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. Дүүргийн Засаг дарга байхдаа багагүй хэл аманд орж, гэр бүлийн асуудалтайгаараа дуудуулж явсан удаа бий. Өнгөрсөн хавар “Эх орончдын баяр”-аар өмссөн ногоон малгайны дуулиан одоо ч тасраагүй байгаа.
69-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/ | |||
1 | Лувсандашийн АМГАЛАН | Монгол Ардын Нам | Эмэгтэйчүүд хөгжлийн тэмүүлэл |
2 | Содномзундуйн | Ардчилсан Нам | УИХ-ын гишүүн |
3 | Сэдрагчаагийн РЭНЧИНПАГМА | "Тусгаар тогтнол | Тэс Арц Өвөр ХХК-ийн захирал |
4 | Сандуйн | Иргэний Зориг Ногоон Нам | Улсын мэргэшсэн хяналтын төв |
5 | Гомбын | Бүгд Найрамдах Нам | Тайган Алтай ХХК-ийн нярав |
6 | Гомбожавын АЛТАНТУЯА | Монгол Ардын | Монгол Ардын Хувьсгалт Намын |
7 | Мөнхтөрийн | Бие даан нэр дэвшигч | Дуучин |
8 | Баатарын | Бие даан нэр дэвшигч | Мандахтөрком ХХК-ийн гүйцэтгэх захирал |
Гал гарах тойрог
Энэ удаагийн сонгуульд хамгийн гал гарсан тойрогт Баянгол дүүргийн 70 дугаар тойрог орж байна. Баянгол дүүргийн 11, 15, 16, 17, 18, 19, 23 дугаар хороо буюу УИХ-ын сонгуулийн 70 дугаар тойрогт нийтдээ найман хүн өрсөлдөж байгаа бөгөөд хамгийн эвгүй тойргуудын нэг гэж хэлж болно. Тус тойрогт УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд нэр дэвшиж байгаа бол түүнтэй халз өрсөлдүүлэхээр МАН-аас Д.Лүндээжанцаг явуулжээ.
З.Энхболд ч, Д.Лүндээжанцан ч хоёулаа улс төрд байх ёстой фигурууд. Хуульч дээр нь мэргэшсэн парламентчид. Мөн намдаа болон олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн улстөрчид. Тэгвэл Чингэлтэйд АН-аас нэр дэвшүүлээгүй хэмээн шаралхаж Б.Батбаатар ИЗНН-д элссэн бөгөөд тус тойрогт З.Энхболдтой халз үзэхээр нэр дэвшээд байгаа. З.Энхболдын саналаас нэлээд хуваалцах болов уу. Тэгвэл олон нийтийн сүлжээнд багагүй фэнтэй Х.Ганхуяг мөн тус тойрогт өрсөлдөнө. Архаг парламентчдыг уу, залуу хүмүүсийг гаргаж ирэх үү гэдгийг сар хүрэхгүй хугацааны дараа харах л үлдэж байна. Ингээд тус дүүрэгт өрсөлдөхөөр нэр дэвшигчийнхээ цэнхэр үнэмлэхийг авсан бүх хүмүүст амжилт хүсье.
70-Р ТОЙРОГ /БАЯНГОЛ ДҮҮРЭГ/ | |||
1 | Данзангийн ЛҮНДЭЭЖАНЦАН | Монгол Ардын Нам | УИХ-ын гишүүн |
2 | Зандаахүүгийн | Ардчилсан Нам | УИХ-ын дарга |
3 | Пүрэвийн БЯМБАЧУЛУУН | "Тусгаар тогтнол | Максиз ХХК-ийн мэргэжилтэн |
4 | Батын | Иргэний Зориг Ногоон Нам | Хувиараа хөдөлмөр эрхлэгч |
5 | Сосорбарамын ХҮРЭЛБААТАР | Монголын Уламжлалын Нэгдсэн Нам | Сэтгэшгүй эмнэлгийн ерөнхий эмч |
6 | Хүрэлбаатарын БОЛОРМАА | Бүгд Найрамдах Нам | Форма дизайн ХХК-ийн нярав |
7 | Чулуунжавын АМАРБАЯР | Монгол Ардын | Монголын өмгөөлөгчдийн холбооны |
8 | Болдын | Монгол Консерватив Нам | Монгол Консерватив Намын |
9 | Хассуурийн | Бие даан нэр дэвшигч | Хера Экуйпмент ХХК-ийн ерөнхий захирал |
Ж.ЭРХЭС