“Бяцхан аварга” буюу “Little Giant” бол дэлхийн хамгийн жижиг цахилгаан малтагч юм. Үүнийг АНУ-ын Канзас хотын иргэн 11 жилийн хөдөлмөрөө шингээн зохион бүтээснээ 1946 онд Колорадогийн уул уурхайн P&M компанид худалджээ. “Бяцхан аварга”- ын эд ангиуд нь 2.54-30.48 см хэмжээтэй аж.
Үүнд ойролцоогоор 30000 хадаас, 2000 боолт орсон бөгөөд 31.92 кг жинтэй гэнэ. Хяналтын утсаар холбогдсон, таван жижиг хөдөлгүүртэй тус малтагч машин жирийн уурхайн нүүрс олборлох төхөөрөмжийн үүргийг гүйцэтгэж чаддаг аж. Өөрөөр хэлбэл, газар ухаж сая сая тонноор нүүрс олборлох боломжтой юм байна.
Д.МӨНХЖИН