Э.Амартүвшинг 52 сая төгрөгөөр шагнана

Хуучирсан мэдээ: 2011.07.06-нд нийтлэгдсэн

Э.Амартүвшинг 52 сая төгрөгөөр шагнана

Дэлхийн
хэмжээний уралдаан, тэмцээнд оролцож, эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн
уран бүтээлчдийг мөнгөн шагналаар шагнаж, урамшуулах Засгийн газрын
тогтоол байдаг. Урлагийнхан спортын одод, тамирчидтай адил амжилтаа
үнэлүүлдэг болсон энэ жишгээр хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн Сонгодог
урлагийн дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаануудын нэг болох
П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнд хоёрдугаар байр эзэлж,
мөнгөн медаль хүртсэн ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшинг 52 сая
төгрөгөөр шагнахаар болжээ. Түүнийг шагнах Засгийн газрын тогтоол
гарсан  тухай баярт мэдээг Боловсрол соёл шинжлэх ухааны сайд
Ё.Отгонбаяр твиттер хуудсандаа дөнгөж сая мэдээлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж