Италийн экс ерөнхий сайд Сильвио Берлускони ирэх долоо хоногт зүрхний хагалгаанд орохоор болжээ. Эмч нар түүнийг хагалгаанд орохгүй бол амь насанд нь аюултай гэж мэдэгдсэн байна. Өдгөө 79 настай Сильвио Берлускони зүрхний хэм алдагдах эмгэг оноштойгоор Милан хотын Сан-Раффаэл эмнэлэгт хэвтэж байгаа аж.
Сильвио Берлускони 2011 онд Италийн ерөнхий сайдаас огцорсноос хойш авлига, татвараас зайлсхийсэн гэх мэт хэргээр байнга шүүхэд дуудагдах болсон юм. Италийн ерөнхий сайдаар дөрвөн удаа ажилласан Сильвио Берлускони татвараас зайлсхийсэн гэх дуулианы улмаас 2013 онд Сенатаас хасагджээ.
Тэрбумтан бизнесмэн Сильвио Берлускони Италийн “Forza Italia” намын тэргүүн юм. Берлускони хагалгаанд орох сургаар түүний эзэмшлийн “Mediaset” телевизийн хувьцааны ханш хоёр хувиар нэмэгдсэн аж. Тэрбээр мөн хөлбөмбөгийн “AC Milan” багийг ивээн тэтгэдэг байна.
Б.АНХТУЯА
ЭХ СУРВАЛЖ: ВВС