Татвараа төлөөгүй бол бичиг баримтыг нь хураана

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Татвараа төлөөгүй бол бичиг баримтыг нь хураана

Авто тээврийн хэрэгслийн татвар хураалтын хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 6-ны өдрөөс эхлүүлээд байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, нийслэлийн Татварын газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг хэд хэдэн байгууллагын хамтарсан шалгалт зургадугаар сарын 19-ний өдрийг дуустал явагдах ажээ.

Автомашин эзэмшигч нь тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол тээврийн хэрэгсэл болон жолоочийн бичиг баримтыг хураан авч, татварын байцаагч нар болон хариуцсан ахлах зохицуулагчид шилжүүлж өгөх юм байна.

Хураагдсан бичиг баримтыг өдөрт 1-2 удаа нэг цэгийн үйлчилгээний бичиг баримт хүлээн авч байгаа татварын улсын байцаагчид  жагсаалтаар хүлээлгэн өгч байгаа юм. Нэг цэгийн үйлчилгээ дараах байрлалуудад байршиж байна. Үүнд:

  • Баянзүрх, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Дүнжингарав худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд

  • Баянгол, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Монгол хьюндай автомотив ХХК-ний байранд

  • Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт хураагдсан тээврийн хэрэгслийн бичиг баримтыг Мишээл худалдааны төв дэх Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвд төвлөрүүлнэ.  

Нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж байгаа татварын улсын байцаагч нь тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын тээврийн хэрэгслийн албан тавтар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлүүлж, гэрчилгээн дээр бичилт хийн баталгаажуулснаар буцаан олгох юм байна.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж