Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, МУГЖ Э.Амартүвшин энэ сарын эхээр Англи улсын Лондон хотноо тоглолт хийсэн билээ. Тэрээр эх орондоо ирээд удаагүй байгаа бөгөөд энэ сарын 11-нд Герман улсыг дахин зорих гэж байна. Дуучин Э.Амартүвшин Герман улсад Ж.Вердийн “Риголетто” дуурийн сургуулилт хийхээр явах бөгөөд аялан тоглолт ирэх аравдугаар сард болно. Авьяаслаг уран бүтээлч маань нийт 15 удаа тус дуурийн гол дүр Риголеттод дуулах гэнэ.
А.СҮРЭН