Рио де Жанейро олимпод бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

Рио де Жанейро олимпод бэлэн үү?

Зуны Олимпийн наадам энэ жилийн наймдугаар сарын 5-наас 21-ний өдрүүдэд Бразилын нийслэл Рио де Жанейрод болох гэж байна.

Хүн төрөлхтний спортын хамгийн том наадмыг зохион байгуулагч, тоймгүй олон зочдын ая тухыг хангах үүрэгтэйн хувьд Рио де Жанейрод бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаа боловч асуудалтай зарим нэгэн хүндрэлүүд гарсаар л байна. Жишээ нь, зочдын тээвэрлэлтийн асуудал нь олны анхаарлыг татаж байна. Учир нь Копакапана болон Ипанема гэх мэт далайн эргийн дагуу байрласан тансаг зэрэглэлийн зочид буудалд нь буусан зочид хэрхэн хэдэн цагаар түгжрэхгүйгээр Олимпийн цэнгэлдэх хүрээлэн лүү хэрхэн ямар замаар цаг алдалгүйгээр хүрч очих вэ гэдэг нь тодорхойгүй байсан юм.

Тэгвэл, Рио де Жанейро хотын зүгээс эргийн дагуу метроныхоо чиглэлийг уртасгаж, шинээр барих арга сэджээ. Ингэснээр дээрх эргүүдээс Цэнгэлдэх хүрээлэнтэй ойрхон метроны буудал дээр буух боломж нээгдэх юм. Төлөвлөгөө ёсоор шинэ метроны зам долоодугаар сард ашиглалтанд орох ёстой.

/Тасахрай зураасаар шинээр төлөвлөсөн метрон замыг харуулжээ/

Түүхэндээ байгаагүй хамгийн том хэмжээний улс төр эдийн засгийн үймээнтэй байгаа Бразил улс Олимп зохион байгуулах их ачааг үүрээд байгаа юм. Зохион байгуулагчдын зүгээс шинэ метрог ашиглалтанд оруулах хугацаа тун давчуу байна гэсэн утгатай мэдэгдлийг хийжээ. Тиймээс товлосон хугацаагаа дахин нэг сараар хойшлуулж, наймдугаар сарын 1-ний өдөр буюу Олимп эхлэхээс ердөө 4 хоногийн өмнө шинэ метроны зам ам өлтөс ашиглалтад орохоор болжээ.

Ямартай ч, Олимп эхлэхээс өмнө хотын иргэд хот даяар хүнгэнэж буй эксковаторын чимээнд дасахаас өөр сонголтгүй болсон байна. Өчигдөр гэхэд цэнгэлдэх хүрээлэнтэй хамгийн ойр метроны буудал болон барилга дээр ажиллаж буй ажилчид хөдөлмөрийн нөхцөл, цагийн хуваариа эсэргүүцэн бяцхан бослого гаргаад амжжээ. Харин тус улсын Зам тээврийн нарийн бичгийн дарга хэлэхдээ: Цаг хугацаа давчуу байхад өдөр шөнөгүй ажиллаж байгааг ойлгож байна. Гэхдээ бидний ажил наймдугаар сарын нэгний өдөртөө дууссан байх болно гэсэн бүрэн итгэлтэй байна. Бүх зүйл төлөвлөгдсөн байдал нь л энэ шүү дээ гэх тайлбрыг өгчээ.

Эцсээ хүртэл гүрийж буй Бразил

Дотоодын улс төр нь тогтворгүй, Ерөнхийлөгч Дилма Роусеффт ял тулгах гэсэн оролдлого, Зика вирусын дэгдэлт, санхүүгийн хямрал гээд өөр улс орон байсан бол аль хэдийн буугаад өгчих байсан нөхцөлд Бразил улс амласандаа хүрэх гэж зүтгэсээр л байна.

Өнөөдрөөс арав гаруй хоногийн өмнө Цэнгэлдэхийн байгууламжийг сонирхохоор очсон сэтгүүлчид бас нэгэн бэрхшээл байгааг анзаарчээ. Энэ бол цэнгэлдэхтэй ойролцоо байрласан Вила Аутодромо нэртэй оршин суугчдын хороолол юм. Өнгөрсөн хоёрдугаар сарын үед л гэхэд энд зүв зүгээр байсан хороолол одоо бул чулуугаар дүүрсэн балгас болжээ. Учир нь Олимп зохион байгуулах төлөвлөгөөний дагуу энэ хорооллыг нураасан нь энэ. Гэхдээ нураасан л болохоос биш хогийн цэгээс ялгаагүй болгожээ. Гэтэл хотынхоо өнгө үзэмжийг Олимпоос өмнө дээшлүүлэх гэсэн энэ улсыг буруутгах ч бас аргагүй юм.

Вила Аутодромо хорооллын оршин суугч нураагдсан байшингуудын дэргэд.

Засгийн газрын зүгээс оршин суугчдад хариу болгож шинэ хороолол холгүй зайнд барьж өгнө гэж амласан боловч шинэ байрнууд нь одоо болтол баригдаж дуусаагүй байгаад иргэдийн зүгээс гомдолтой байгаа аж. Гэхдээ тэд Олимпоос өмнө байрандаа орно гэдэгтээ найдлага тавьсаар л байна. Учир нь хэрэв үгүй бол Олимпийн үеэр эсэргүүцлээ илэрхийлж сандаргасан оршин суугчдаасаа Засгийн газар нь айж байгаа хэмээн итгэлтэй байгаа гэнэ.

Эдгээр бүтээн байгуулалтын ажлуудын хувьд ч мөн адил маш шахуу цаг хугацаатай бөгөөд Бразилчууд хотынхоо хорооллуудыг Олимпоос 12 хоногийн өмнө барьж дуусахаар хичээн ажиллаж байна.

Цэнгэлдэхийн эргэн тойрон ч бас санаа зовох зүйл ихтэй байна. Шумуулаар халдварлаж буй Зика вирус тархаж буй энэ үед барилгын ажлыг усаар хангах үүрэгтэй усан сангууд олноороо байршсан нь энэ улс өвчний тархалтаас огтхон ч айхгүй байгаа мэт дүр зургийг бүрдүүлжээ.

Олимпийн бамбар хаана явна вэ?

Швейцар улсаас онгоцоор хүргэгдэн ирээд буй Олимпийн бамбар. Түүнийг цул алтаар хийсэн дэнлүүн дотор байрлуулан Бразил улс руу тээвэрлэсэн нь энэ юм.

Мягмар гаригт Бразилын Ерөнхийлөгч Дилма Роусефф Олимпийн бамбарыг асаалаа. Энэхүү бамбар Олимп эхэлтэл үлдсэн тавь гаруй хоногийн хугацаанд нийт 329 хотыг дамжин дахин Рио де Жанейрод ирэх юм.

Бразилын далайчин Фелипе Рондина Олимпын бамбарыг аялуулан, Параноа нуурыг гаталж байна

Бамбарын аялуулж буй дараагийн завьчид. Энэ мэтээр нийт 12,000 хүн Олимпын бамбарыг дамжуулан аялуулсаар Рио де Жанейрод аваачих учиртай юм.

Тэмцээнүүд хаана хаана болох вэ?

Олимпын нээлт болох Маракана цэнгэлдэх хүрээлэн

Олимпын тэмцээнүүдэд зориулж барьж байгуулсан байгууламжуудын ихэнх нь ашиглалтанд ороход бэлэн болсон тул тэдгээр байгууламж, талбай зэргийн бэлэн болсон зургуудийг хүргье. Тэдгээрийн зарим нь Олимп эхэлтэл энэ улсын иргэдийн зугааг гаргах газар болон хувирсан бололтой.

Марафон гүйлтийн зам

Итгэхэд бэрх ч сэлүүрт завьны төрлийн тэмцээн болох талбайд иргэд зугаацаж буй нь

Буудлагын тэмцээнүүд энд явагдана

Энд мөн л иргэд нь зугаацаж буй үеийн зургийг буулгажээ

Риогийн Олимпын хувьд ногоон өнгөөр дагнах төлөв их харагдаж буйг спортын гимнастикийн төрлиөн тэмцээнүүд явагдах энэхүү заалнаас харж болно

Туялзуур жад болон таэквондо төрлийн тэмцээнүүд явагдах Каройко дэвжээ

Мексикийн паралимпийн тамирчин Луис Армандо Гуиллен усан сэлэтийн сангийн туршилтын сэлэлтийг хийж буй байдал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж