Монгол ардын намаас УИХ-ын сонгуульд хүнд аж үйлдвэрлэлийн бүс нутаг болох Дархан-Уул аймагт нэр дэвшиж буй гурван нэр дэвшигчээ өчигдөр аймаг орон нутгийнх намын төлөөлөл болон сонгогч, дэмжигчид хүлээн авлаа.
Энэ удаагийн сонгуульд МАН-аас Б.Баттөмөр, Д.Хаянхярваа, Б.Жавхлан гэсэн эдийн засагч мэргэжилтэй, төрийн албанд олон жил ажилласан туршлагатай хүмүүсээ хөгжлийн гол бүс нутагт илгээж байгаа нь учиртай юм.
МАН-аас УИХ-ын 43 дугаар тойрогт нэр дэвшиж буй Б.Баттөмөрийн тухайд эдийн засгийн ухааны доктор, профеесор, хуульч, улсын төсвийг бүрдүүлэгч хоёр том агентлаг болох гааль, татварын байгууллагыг олон жил удирдсан туршлагатай хүн билээ.
Тэрбээр зөвхөн эдийн засгийн чиглэлээр “Эрсдлийн менежмент”, “Хөгжлийн эдийн засаг”, “Гааль, эдийн засгийн асуудлууд” зэрэг 10 орчим ном бүтээл туурвижээ.
А.ЖАРГАЛ