М.Батмөнх хүрэл медалийн тавцанд дөрвөн удаа гарав

Хуучирсан мэдээ: 2016.06.10-нд нийтлэгдсэн

М.Батмөнх хүрэл медалийн тавцанд дөрвөн удаа гарав

Энэтхэгийн Удайпур хотод пауэрлифтингийн насанд хүрэгчдийн хүчний гурван төрөлтийн Азийн АШТ энэ өдрүүдэд болж байгаа билээ.

Тэмцээнд манай улсаас МПНХ-ны зургаан тамирчин өрсөлдөж байна. Өчигдөр тэмцээний 59 кг-ын жинд М.Батмөнх дөрвөн төрөлд хүрэл медаль хүртэв. Тэрээр хэвтээ болон шахалт, таталтын төрөлд хүрэл медаль хүртээд зогсохгүй нийлбэр дүнгээр гуравдугаар байрт оржээ.

Тэмцээн энэ сарын 12-нд өндөрлөх бөгөөд үлдсэн өдрүүдэд опен ангиллын 83 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Гансүх, 96 кг-д Азийн АШТ-ий мөнгөн медальт М.Батбаяр, 105 кг-д Азийн АШТ-ий хүрэл медальт Ш.Батзул, мастер ангиллын 120 кг-д Азийн аварга Ц.Үүрцайх, +120 кг-д Д.Отгонбаяр нар хүч үзэх юм.

Б.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж