“Сайн оюутан” хөтөлбөрийн зээлийн ерөнхий журамд дахин санхүүжилтийн зээлд хамрагдахын тулд зээлдэгч сургалтын төлбөр төлсөн санхүүгийн баримтыг банкинд гаргаж өгөхөөр заасан нь ийм баримтаа хадгалаагүй зээлдэгчдэд зээл олгоход хүндрэл үүсгэж байгаа юм байна. Ийм уг заалтыг зээлийн ерөнхий журмаас хасахаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ. Ингэснээр сургалтын төлбөр төлснийг нотлох сургуулийн тодорхойлолт болон сургуулийн дансны хуулгыг банкинд гаргаж өгснөөр оюутан зээл авахад саадгүй боллоо.
Б.БАТ