“Сайн хашаа”-нд хамрагдсан иргэдэд зээл нэмж олгохоор боллоо

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

“Сайн хашаа”-нд хамрагдсан иргэдэд зээл нэмж олгохоор боллоо

Засгийн газраас хот, суурин газрын гэр хорооллыг хэсэгчилсэн болон бие даасан инженерийн дэд бүтэцтэй амины орон сууцны хороолол болгон хөгжүүлж, иргэдийн эрүүл, тав тухтай, аюулгүй амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилготой “Сайн хашаа” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад тодорхой хүндрэл үүссэн байна. Тухайлбал, хөтөлбөрт хамрагдагч зээлдэгчээс газрын гэрчилгээг нь зээл олгож байгаа банк шаардаж байгаа. Гэтэл цөөнгүй тохиолдолд иргэд барьцаа хөрөнгө болох газрынхаа гэрчилгээг арилжааны банк, банк бус санхүүгийн байгууллага болон ломбардад зээлийн барьцаанд тавьсан байдаг байна. Ийм тохиолдолд газрын гэрчилгээгээ суллаж авахад иргэдэд туслах зорилгоор  “Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэдийн санхүүжилтийн зээлийг нэмж олгохоор  боллоо. Сайн хашаа хөтөлбөрт хамрагдах нэг зээлдэгчид 10 сая төгрөг олгоно. Харин дахин санхүүжилтийн зээлийн хэмжээ 5 сая төгрөг хүртэл байх юм байна.

Б.БАТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж