Хэдийгээр Пёнчан хот эрхийг авах хамгийн өндөр магадлалтай байгаа ч ОУОХорооны ерөнхийлөгч Жак Рогге дугтуйг задалж ялагч хотын нэрийг зарлах хүртэл таамаг дэвшүүлэхэд хэцүү. ОУОХорооны 123 дахь чуулга уулзалтын 2 дахь өдөр, 2018 оны өвлийн олимпын наадмын эрхийг авахаар өрсөлдөж буй 3 хотын баг Олимпын хорооны санал өгөх эрхтэй 110 гишүүдэд өөрсдийн давуу тал юунд оршиж байгаа, танилцуулж амжаагүй зүйлсээ танилцуулж байна. Герман улсыг төлөөлж өрсөлдөж буй Мюнхэн хотын багийг Баварийн ерөнхий сайд Хорст Сийхофер ахалж байгаа бол цанын спортын Олимпын аварга Маркус Васмайер нар дэмжиж байна. Тэд 1972 оны зуны олимпыг хүлээн авч байсан хотын төлөөлөгчид урьд хожид байгаагүй шилдэг олимпыг зохион байгуулна гэдэгтээ итгэлтэй байгаа аж.
“Мэдээж бид ялна гэдэгтэй итгэлтэй биш байна. Гэхдээ бид өөрсдөөс шаардах ажлаа маш сайн хийсэн учраас ялна гэдэгтэй найдаж байна” гэж Бавари хотын засаг дарга Кристиан Уде хэлсэн байна.
Гурван хотын өрсөлдөөнд ялах хамгийн бага магадлалтай байгаа Францын спортын яамны сайд Чантал Жованногоор ахлуулсан Аннэси хотын баг засгийн газрын дэмжлэгтэй учраас зоригтой байна гэдгээ ч хэлж. “Францын ерөнхийлөгч энэ өрсөлдөөний бүр эхнээс л биднийг хүчтэй дэмжиж ирсэн. Тэр ОУОХорооны гишүүдтэй удаа дараа уулзан, Аннэси хотын давуу тал, бидний ажлын талаар ярилцсан. Манай улсын ерөнхийлөгч спортод элэгтэй, биднийг дэмжиж байгаа нь ихээр мэдрэгддэг. Манай багийн бүрэлдэхүүнд ганцхан ерөнхий сайд ч бус 7 өөр яамны сайдууд багтаж байгаа. Үүнээс л засгийн газар, төрийн удирдлагууд энэ эрхийг авахыг хэр их хүсч байгааг харж болно” гэж нэмэн дурджээ.
Уг өрсөлдөөний гол оролцогч Пёнчан хот санал хураалтад түрүүлэх магадлал ихтэй байна. Энэ үеэр Дурбаны мөсөн гулгуурын талбайд Олимпын аварга Ким Юу-на ирсэн нь Өмнөд Африкын бяцхан гулгагч нарыг баярлууллаа. Сүүлийн шатны санал хураалт түүнйи санааг зовоож байгааг нуусангүй. Учир нь түүний тэрээр сүүлийн шатны илтгэлийг өөрийн багийг төлөөлөн хийсэн юм. Өмнөд Солонгосын Пёнчан хот өмнө нь 2006, 2010 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулахын төлөө өрсөлдөж байсан ч амжилт олоогүй. Харин энэ удаад гол өрсөлдөгч болоод байна. Энэ хугацаанд тэд хэд хэдэн барилга байгууламж бариад амжжээ.