СЕХ саналын хуудас хэвлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

СЕХ саналын хуудас хэвлүүлнэ

Сонгуулийн ерөнхий хороо/СЕХ/ ирэх долоо хоногоос саналын хуудсыг хэвлүүлж эхлэх юм байна. Нийт 595 төрлийн саналын хуудсыг хэвлүүлэх аж. Энэ асуудлаар СЕХ-оо хуралдаж шийдвэрээ гаргажээ.

Сонгуулийн тухай хуульд зааснаар УИХ-ын сонгуулийн саналын хуудаст нам, эвслийг бичихдээ намыг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн он, сар, өдрийг баримтлан, эвслийг түүний бүрэлдэхүүнд орсон намуудын Улсын Дээд Шүүхэд бүртгүүлсэн дарааллын дагуу тэдгээрийн нэр дэвшигчийг, бие даагчийг сонгуулийн төв байгууллагад бүртгүүлсэн дарааллаар бичигдэх юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж