Өвөрхангайн таеквондочид дэд байрт орлоо

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Өвөрхангайн таеквондочид дэд байрт орлоо

Монголын таэквондогийн холбооноос зургадугаар сарын 6-7-ны өдрүүдэд Спортын төв ордонд бага насны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Энэхүү тэмцээнд Улаанбаатар хот болон орон нутгийн клубүүдийн нийт 500 гаруй өсвөрийн тамирчид эрэгтэй 22, эмэгтэй 7, нийт 29 жинд өрсөлджээ. Хөвгүүдийн 7-8 насны төрөлд Т.Тэмүүлэн, Э.Билгүүн, Э.Энхмөрөн, А.Даваажаргал, 9-10 насанд Т.Болдбаатар, Ч.Хантэнгис, Б.Хатанбаатар, Т.Энхжин, 13-14 насанд З.Мөнх-Оргил, Т.Өсөхбаяр, Д.Чинзориг нар тэргүүн байр эзэлсэн байна. Харин охидын төрөлд М.Дөлгөөн, Н.Тэргэлсаран, Б.Золжаргал, Г.Отгончимэг, А.Мөнгөнзул, М.Энхцацрал, А.Оюунгэрэл нар тэргүүлж, улсын аварга цолыг хүртжээ.

Орон нутгаас оролцсон багууд Өвөрхангай аймгийн баг тамирчид дэд байрт орсон байна.

Багийн дүнгээр Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчтай “Элит” спорт клуб тэргүүлсэн бол П.Ээбум дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг, н.Түмэндэмбэрэл дасгалжуулагчтай “Эхлэл” клуб хоёр, гуравдугаар байрыг эзэлсэн байна.

Дашрамд дуулгахад, “Рио-2016” олимпийн наадамд манай улсаас таеквондогийн төрлөөр анх удаа оролцох гэж байгаа билээ. ОУХМ П.Тэмүүжин эрэгтэй 58 кг-д өрсөлдөх юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж