Урьд шөнө таван уурхайчны амь насыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Урьд шөнө таван уурхайчны амь насыг аварчээ

Уул уурхайн аврах ангид өчигдөр үдэш /2016.06.08/  19 цаг 08 минутын орчимд нийслэлийн Налайх дүүргийн гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт “Зоогийн эх” ХХК-ны уурхайд таван хүн нурангид дарагдчихлаа гэсэн дуудлага өгчээ. Дуудлагын дагуу ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах ангийнхан шуурхай ажиллаж, таван уурхайчны амь насыг аварсан байна. Нурангид дарагдсан уурхайн ам 90 градусын босоо малталттай, уурхайн гүн 60 метр байснаас 25 метрийн орчим газар цооногийн бэхэлгээ нурсан байжээ.

Уурхайн нурсан бэхэлгээ, мод, шороог 25 метрийн гүнээс дээш олсоор татуулан дарагдсан таван уурхайчинтай холбоо тогтоон цооног руу гар станц болон аврах олсыг оруулж уурхайчдыг нэг, нэгээр нь дээш татан гаргасан байна.  Аврах үйл ажиллагаа 4 цаг 30 минут үргэлжилсэн бөгөөд дарагдсан таван уурхайчныг эсэн мэнд аварч, эмнэлгийн анхны тусламж үзүүлжээ.

Д.ЦЭЭНЭ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж