Тавдугаар сарын сүүлээс эхлэн долларын ханш бага багаар буурч өнөөдрийн байдлаар “Найман шарга” зах дээр нэг ам.доллар 1982 төгрөгтэй тэнцлээ. Харин арилжааны банкууд нэг ам.долларыг 1987 төгрөгөөр зарж байгаа юм.
Оны эхэн үеэс 2050 төгрөгт хүрээд байсан долларын ханш өнөөдөр 70 орчим төгрөгөөр буурчээ. Ам.долларын ханш буурсах болсон нь Засгийн газрын гаргасан 500 сая ам.долларын бондын эх үүсвэрээр Монголбанкны валютын нөөц нэмэгдсэн, Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалтад шаардагдах эхний ээлжийн мөнгө орж ирсэнтэй холбоотой гэж эдийн засагчид харж байна.
Уран уургач | 1,978.00 | 1,982.00 |
Евро Ази | 1,980.00 | 1,984.00 |
East Eagle | 1,982.00 | 1,985.00 |
"Номин Карт" ББСБ | 1,980.00 | 1,985.00 |
Капитрон | 1,975.00 | 1,986.00 |
ХААН | 1,975.00 | 1,987.00 |
Голомт | 1,974.00 | 1,987.00 |
КРЕДИТ банк | 1,977.00 | 1,988.00 |
Капитал банк | 1,975.00 | 1,988.00 |
ХХБанк | 1,979.00 | 1,990.00 |
Төрийн банк | 1,977.00 | 1,990.00 |
Т.НОМИН