Эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналтгүй орхих, хашаан дахь тээврийн хэрэгслийнхээ аюулгүй байдлыг хангаагүйгээс зургаан настай хүү аавынхаа машиныг асааж байгаад хоёр найзаа гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 28-р хороонд оршин суух, зургаан настай, эрэгтэй А нь хашаанд байсан 37 настай аав Б-ийнхээ "Hyundai Аcсent" автомашины зоолттой байсан түлхүүрийг түлхэн хөдөлгөж, хамт тоглож байсан, долоон настай, эрэгтэй Э, И нарыг мөргөж гэмтээсэн байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж эхэлжээ. Томчуудын буруутай үйл ажиллагаанаас болж хүүхдүүд ийнхүү санамсар болгоомжгүйгээр хэрэг тарих явдал гарч байгааг цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.БАТ