Өмнөд Солонгосын банк бодлогын хүүгээ буурууллаа

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Өмнөд Солонгосын банк бодлогын хүүгээ буурууллаа

Өмнөд Солонгосын төв банк бодлогын хүүгээ өмнө нь байгаагүй доод хэмжээнд хүргэж буурууллаа. Өмнөд Солонгосын төв банк бодлогын хүүгээ 1.25 хувь болгож бууруулсан байна. Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт саарч эхэлсэнтэй зэрэгцэн бодлогын хүүгээ бууруулсан нь таамаглаж байснаас өмнө боллоо хэмээн эдийн засагчид дүгнэжээ. Өмнө нь өнгөрсөн 2015 оны зургадугаар сард Өмнөд Солонгосын төв банк бодлогын хүүгээ хоёр удаа бууруулж байв.

Өмнөд Солонгосын хөлөг онгоц үйлдвэрлэгч, далайн тээврийн компаниуд ажилчдаа цомхотгож, хөрөнгөө зарж эхэлсэн төдийгүй олон улсын худалдаа буурч байгаа нь хууль  тогтоогчдын санааг зовоожээ. Өмнөд Солонгосын экспорт өнгөрсөн тавдугаар сард буурсан үзүүлэлттэй гарсан байна.  Азидаа дөрөвдүгээрт орох  Өмнөд Солонгосын эдийн засгийн өсөлт энэ оны эхний сард өмнөх 2015 оныхоос  0.5 хувиар бага гарчээ.

Эх сурвалж: Associated Press

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж