Роналдо чинээлэг тамирчдын жагсаалтыг тэргүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.06.09-нд нийтлэгдсэн

Роналдо чинээлэг тамирчдын жагсаалтыг тэргүүллээ

Испанийн алдарт “Реал Мадрид” клубын довтлогч Криштиано Роналдо “Forbes” сэтгүүлээс гаргасан дэлхийн хамгийн өндөр орлоготой тамирчдын жагсаалтыг тэргүүлжээ. Сүүлийн 15 жилийн турш Флойд Мэйвезер энэхүү жагсаалтыг өнгөлж байсан бол түүнийг зодог тайлсны дараа Роналдо хөлбөмбөгчид дундаас ашиг орлогоороо тамирчдыг тэргүүлсэн анхны тоглогч боллоо.

Мөн тэрбээр багийн спортын тамирчид дундаас Майкл Жорданы дараа хамгийн их ашиг олсон тамирчин болсон юм. Тамирчдыг байр эзлүүлэхдээ сүүлийн 12 сарын цалин, урамшууллыг тооцож гаргасан юм байна.

1. Криштиано Роналдо /Реал Мадрид/ хөлбөмбөгч  88 сая ам.доллар
2. Леонель Месси  /Барселона/ хөлбөмбөгч  81.4 сая ам.доллар
3. Леброн Жеймс ("Кливленд»/ сагсан бөмбөгч 77.2 сая ам.доллар
4. Рожер Федерер (теннис)  67.8 сая ам.доллар
5. Кевин Дюрант ("Оклахома-Сити»/ сагсан бөмбөгч  56.2 сая ам.доллар
6. Новак Жокович (теннис)  55.8 сая ам.доллар
7. Кэмерон Ньютон ("Каролина» Америк хөлбөмбөг   53.1 сая ам.доллар
8. Фил Микельсон (гольф)  52.9 сая ам.доллар
9. Жордан Спиф (гольф)  52.8  сая ам.доллар
10. Кобе Брайант ("Лейкерс»,  сагсан бөмбөгч 50 сая ам.доллар

Н.БОЛД

Эх сурвалж: www.mminfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж