Хүүхэд, залуучуудын соёлын төв ордонг хуучин зориулалтаар нь ашиглахаар болжээ. Тус төв нь 1987 онд анх байгуулагдсан цагаасаа хойш нэг ч засвар, үйлчилгээ хийгдээгүй, бөгөөд, 1990-ээд оноос хойш зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулаагүй аж. Өөрөөр хэлбэл, өрөөнүүдийг нь түрээслэн оёдлын цех, баар, зоогийн газар, ломбард зэрэг үйлчилгээний байгууллагууд ажиллаж байжээ. Тэгвэл энэ сарын 1-ээс тус байгууллага түрээсэлж байсан өрөөнүүдээ хамгийн орчин үеийн шийдлээр засч, тохижуулан хүүхэд залуучуудын амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх орчин нөхцлийг бүрдүүлж ажиллаж байгаа ажээ.
Залуучуудын соёлын төв нь дотроо гэр бүл хөгжлийн төв, номын сан, хөгжмийн өрөө, сургалт, үзэсгэлэнгийн танхим, бялдаржуулах клуб гээд олон төрлийн үйл ажиллагааг явуулах юм байна
Э.БЭРЦЭЦЭГ
Эх сурвалж: WWW.POLIT.MN